Англи шинэ нисэх онгоцны буудалтай болно

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Англи шинэ нисэх онгоцны буудалтай болно

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өөрийн Консерватив намын дэмжлэгтэйгээр Лондонд хэмжээгээрээ гуравт орохоор томоохон нисэх онгоцны буудлыг барихаар болсноо мэдэгджээ.

Ерөнхий сайд Камерон ийнхүү өөрийн намын дэмжлэгээр Лондоны “Heathrow Airport”-оос дээгүүр орох нисэх онгоцны буудлын барилгын ажил эхлүүлснээ үндэсний өдөр тутмын сонин болох “The Daily Telegraph”-д өчигдөр буюу мягмар гаригт мэдэгдсэн байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр уг нисэх буудал нь 70 сая зорчигч хүлээн авч үйлчлэх Европын хамгийн томоохон хэмжээний хөл хөдөлгөөн ихтэй газар болох юм байна. Гэсэн хэдий ч барилгын ажил одоогийн байдлаар хараахан эхлээгүй байгаа бөгөөд Английн бизнес эрхлэгчдийн дэмжлэгийг энэхүү барилгын ажилд хувь нэмрээ оруулахыг мөн Камерон хүсч байгаа юм байна.

Уг нисэх онгоцны буудлыг Парисын “Frankfurt”, “Charles de Gaulle” нисэх онгоцны буудлуудтай ижил агаарын тээврийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг нисэх буудал болгохоор зорьж байгаа аж. Камерон Heathrow-аас нүсэр барилгын ажил бүхий дээрх шинэ төслийг санаачлах ажлыг дөрвөн жилийн өмнөөс Консерватив намын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт дээрээ тусгайлан авч хэлэлцэж байжээ.

Түүнчлэн Камероны Засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх нисэх буудлын барилгын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх бөгөөд 2015 он гэхэд  дууссан байхаар төлөвлөж байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж