Исаак хар салхинаас сэрэмжлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Исаак хар салхинаас сэрэмжлүүлжээ

АНУ-ын Үндэсний Цаг Уурын хүрээлэнгээс Исаак хар салхи Луйзиана мужийн зүүн өмнөд хэсэгт тулж ирээд байгаа бөгөөд удахгүй Нью-Орлеанс хотыг дайрах тухай анхааруулсан байна.

Мөн тус газраас энэхүү хар салхиний улмаас хүчтэй аадар бороо орж,  51см-ийн хур тунадас унах бөгөөд тэнгисийн булангийн дагуу хүч нь нэмэгдэж торнадо болох магадлалтай байгааг анхааруулжээ.

Исаак хар салхиний хурд одоогоор 130 км/цаг байгаа бөгөөд уг хар салхи нь тус хотыг Катрина хар салхи дайрснаас хойш яг долоон жилийн дараа болж буй ажээ. Нью-Орлеанс хот энэхүү хар салхины улмаас үүсэх үерийн аюулаас сэргийлэн, шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус хотын иргэдэд хувь заяандаа найдалгүй, нүүлгэн шилжүүлэлтэнд идэвхитэй оролцон, хотоос хурдан гарахыг анхааруулжээ.

Мөн тэрбээр Луйзиана болон Миссиссиппи мужуудад онц байдал зарласан байна. Нью-Орлеанс хотын мянга мянган иргэд гэр орноо орхин дайжаад байгаа бөгөөд зарим хүмүүс хотоос явалгүй гэрийнхээ хаалгийг түгжин, бүгээд байгаа гэнэ. Өчигдөр орой 19:45 минутын үед Миссисипи мөрний баруун өмнөд хэсгийн сав газарт Исаак хар салхиний улмаас  хөрсний нуралт үүссэн байна.  Мөн тус хар салхи Гайти болон Доминикан улсуудыг дайран өнгөрөх үед үер болон эвдрэл, сүйрлийн улмаас тус улсуудад нийт 24 хүн нас баржээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж