Роберт Паттинсон тансаг харшаа худалдана

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Роберт Паттинсон тансаг харшаа худалдана

“Twilight” киноны од Кристен Стюарт, хамтран тоглогч  Роберт Паттинсон нарыг шүтэн бишрэгчид нь Холливуудын сайхан хосуудын нэг гэдэг байсан билээ. Гэвч Кристен Стюарт “Цасангоо анчин хоёр” киноны зураг авалтын үеэр найруулагч Руперт Сандерс хэмээх эхнэр хүүхэдтэй, найруулагч эртэй учир ургуулж, найз залуугаасаа урвасан тухай хэвлэлүүдээр шуугих болсон.
 
Харин энэхүү сенсаацийг Кристен Стюарт хүлээн зөвшөөрч, найз залуугаасаа уучлал гуйснаар тэдний харилцаанд сэв суун, Роберт түүнтэй хамт амьдарч байсан гэрээсээ нүүсэн.

Үүнээс хойш тэрбээр олны хэл амнаас нуугдахын тулд Калифорни мужийн Охай хотод орших найз Риз Уизерспуны тансаг эдлэнд хэсэг хугацааг өнгөрөөсөн байна. Харин өнгөрсөн долоо хоногт Роберт Паттинсон “Jimmy Kimmel Live” шоунд оролцох үеэрээ “Би орон гэргүй хүн болсон” гэж хошигносон билээ. Тэгвэл энэхүү хошигнол нь түүний өнгөрсөн жил худалдан авч, Кристен Стюарттай хамтран амьдарч байсан Лос-Анжелес дахь тансаг зэрэглэлийн  байшингаа худалдахаар болсонтой холбоотой байжээ.

Тэрбээр уг гэрээ зарах болсон нь тэнд Кристентэй хамт өнгөрөөсөн дэндүү их дурсамж байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Түүний энэхүү гэр нь 1.5 га газартай, гаднаа үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй юм. Роберт Паттинсон уг тансаг харшаа 6.3 сая ам.доллараар худалдах гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж