Иргэд нутгаа хамгаалж хүчрэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Иргэд нутгаа хамгаалж хүчрэхгүй байна

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн нутаг Бөрчигтий хэмээх газар ил алт гарчээ. Анх нутгийн иргэд мэдэж сумын ЗДТГ-таа мэдэгдснээр тус газрыг хамгаалж эхэлжээ. Учир нь алт гарсан сургаар нутгийн иргэд бус хөрш зэргэлдээ аймаг сумын иргэд дур мэдэн ирж малталт хийж эхэлсэн байна. Нутгийн иргэд газар нутгаа ухуулахгүй хэмээн хэл ам гаргаж сумын удирдлагуудтайгаа хамтран малталт хийж байгаа хүмүүсийг хөөж байгаа ч хүчрэхгүй байгаа гэнэ. Тус газар 30 гаруй иргэн байнгын байрлан ухаж байгаа аж. Мөн аймгийн төв Улиастайгаас олон хүн ирсэн байна. Тэр ч бүү хэл металл хайгч, газар ухдаг багаж хүртэл авчирч ухаж байгаад газар дээрээ баригдаж багаж төхөөрөмжөө хураалгасан тухай эх сурвалж мэдээлжээ. Нутаг орноо Заамарын хөндий шиг болчихвий хэмээн Тавантолгой багийнхан халаглаж сууна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж