Малчин өрхүүдийг 38,5 сая төгрөгөөр малжуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Малчин өрхүүдийг 38,5 сая төгрөгөөр малжуулж байна

Манай улсын нийт нутгийг хамарсан зудын гамшгийн улмаас олон арван айл өрх амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээсээ салж, огт малгүй болсон билээ. Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос зудад нэрвэгдсэн малчдыг ажлын байраар хангах жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих банкны зээлийн хүүгээс чөлөөлөх мэргэжил олгох сургалт дамжаа явуулах зэрэг арга хмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа аж. Мөн “Малжуулах төсөл” ажлыг хэрэгжүүлсэн  юм. Энэ төслийн хүрээнд Дорнод аймагт 500 сая төгрөг төсөвлөджээ. Тус аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг дарга нарт төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлжээ. “Малжуулах төсөл” арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу явуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Үүний дагуу Хэрлэн сумаас бусад суманд 38,5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Хэрлэн суманд өнгөрсөн онд “Малжуулах” төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн аж.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж