Шүрэн хадыг илрүүлэх робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Шүрэн хадыг илрүүлэх робот бүтээжээ

Шотландын “Heriot-Watt” их сургуулийн биологийн судалгааны баг далайн усан доорх шүрэн хадыг илрүүлэх зорилгоор нэгэн шинэ робот бүтээжээ.

Судалгааны багийнхан энэхүү  шинэ роботоо далайн амьтадтай адилхан дүрстэй хийхийг зорьсон гэнэ.

Энэхүү роботод суулгасан програм хангамжийн тусламжтайгаар судалгааны баг далайд орших шүрэн хад болоод өөр далайн амьтдыг ч таниж, судлах боломжтой болж байгаа аж.

Судалгааны багийн нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр сүүлийн арван жилд далайн ус ихээр бохирдож шүрэн хадыг танихад ихээхэн хүндрэлтэй болсон байна. Харин энэхүү роботын тусламжтайгаар шүрэн хадыг судлах боломжтойгоос гадна далайн бичил биетнүүдийн организм, амьдралын хэв маягийг мөн судлах боломжтой болж байгаагаараа онцлог гэнэ.

Роботыг Шотландыг дайран өнгөрөх Атлантын далайн 200 метрийн гүнд тавих аж. Түүнчлэн энэхүү роботыг хоёр сая орчим еврогийн өртгөөр бүтээсэн бөгөөд энэ улиралдаа багтаан далайд байрлуулахаар болоод байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж