Г.Уянгыг дэд хорооны даргаар сонголоо

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Г.Уянгыг дэд хорооны даргаар сонголоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Уянгыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд гишүүд санал нэгтэй дэмжлээ. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Одонтуяа, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, С.Эрдэнэ, С.Ганбаатар, С.Дэмбэрэл нар харьяалагддаг байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж