
Харин түүнийг Татварын ерөнхий газрын даргаар эргүүлэн томилох тохироог нам дотроо хийж буй бололтой. Татварын ерөнхий газрын даргыг Сангийн сайд мэдэж томилно. Сангийн сайдын албыг эдүгээ УИХ-ын гишүүн Ч.Улаан хашиж байгаа. Тиймээс Ц.Оюунбаатарыг дээрх албанд томилоод оронд нь 11 дэх гишүүнийг оруулж ирж, тангараг өргүүлнэ гэх мэдээлэл газар авч байна.
Харин 11 дэх гишүүн хэн байх вэ гэдэг одоо ч таавар дагуулсан хэвээр байгаа юм. Уг нь намын жагсаалтаа хөөвөл Ц.Оюунбаатар нь УИХ-ын гишүүн болох ёстой, гэвч эвслийнхэн өөр тоглолтод шилжсэн бололтой.
Г.Дарь