Их Британий аюулгүй байдлыг хамгаалах G4S компани Лондонгийн олимпийн үеэр 50 сая еврогийн алдагдалтай ажиллажээ. G4S нь Европт төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогддог хувийн, аюулгүй байдлыг сахин хамгаалах компани юм байна. Английн Засгийн газрын албаны нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр тус компани нь тоглолтуудын аюулгүй байдлыг хангах үйлчилгээний гүйцэтгэгчээр Засгийн газартай гэрээ байгуулсан аж.
G4S нь 10.5 мянган аюулгүй байдлын ажилтнуудыг гаргаж үүнийхээ төлөө 280 сая фунт авах байжээ. Гэсэн хэдий ч тус компани дээрх гэрээнд заасны дагуу шаардагдах тооны боловсон хүчнээр хангаж чадаагүй нь олимпийн эргэн тойронд ихээхэн шуугиан дэгдээсэн аж. Түүнчлэн G4S-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр 77.5 сая ам долларын нөхөн төлбөрийг Засгийн газарт төлөхөөр болоод байгаа юм байна.
Э.АНХТУЯА