Ханбогдод сум дундын шүүх байгуулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Ханбогдод сум дундын шүүх байгуулахыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Дээрх хуулийн төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын шүүх, прокурорын байгууллага байгуулах тухай тусгаад буй юм. Уул уурхайн хөгжлийг дагаад Өмнөговь аймагт хүн ам ихээр суурших болсон ч иргэний хэрэг ихээр гарах болжээ, тиймээс дээрх суманд шинээр сум дундын шүүх байгууллага байгуулах шаардлага тулгарсан аж. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд эл хуулийн төслийг санал нэгтэй дэмжсэн тул маргааш чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж