Нийслэл хотоор овоглосон Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ирэх есдүгээр сарын 3-наас арваннэгдүгээр сар хүртэл Францийн жүжгүүдийг тайзнаа тавих гэж байна. Тэд одоогоор жүжгийн бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.
Мөн тус чуулгын хамт олон ирэх арваннэгдүгээр сараас орон нутгийн иргэдэд урлагийн аялан тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Үүний дараа гадаадад амьдарч буй монголчууддаа энэхүү тоглолтоо хийх аж.
Жилээс жилд шинэ залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэлсээр байгаа тус чуулга Хөгжим, бүжгийн коллежтой хамтран нийслэлийн авьяаслаг хүүхэд багачуудын дунд тэмцээн зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн төлөвлөгөөндөө ч уг тэмцээнийг багтаагаад байгаа гэнэ.
А.Зул