
Өмнө нь загварын тэмцээн хэзээ ч музейд зохиогдож байгаагүй болохоор энэ жилийн шалгаруулалт өвөрмөц орчин бүрдүүлэх гэнэ. Уг тэмцээний эхний шатанд 150 гаруй залуус өрсөлдсөнөөс эцсийн шатанд 27 оролцогч тунаж үлдээд байгаа юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч, тайзны алхааны багшаар 2010 оны топ модель Э.Сэлэнгэ ажиллаж байгаа бөгөөд тэрбээр олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан туршлагатай тул энэ жилийн шалгаруулалтыг олон улсын жишгээр зохион байгуулахыг зорьж байгаа гэнэ.
Г.Даша