Ахмадууд зөвлөлдөж амрав

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Ахмадууд зөвлөлдөж амрав

Архангай аймгийн “Шивэрт”-рашаан сувилалд наймдугаар сарын 23-27-ний өдрүүдэд Хангайн бүсийн аймгуудын ахмадын байгууллагын ажилтнууд зөвлөлгөөн хийж туршлага солилцов. Ахмад үеийнхэн маань Архангай аймгийн Ахмадын өргөөн, “Сувд” рашаан сувилалтай танилцаж орон нутгийн музей, ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит драммын театрийн тоглолтыг үзэж Булган хан ууландаа сүсэглэж бурхан Майдартаа залбирчээ. Ахмадын өрөөнд ахмадууд шатар даам тоглож, дуулж бүжиглэн, ном сонин уншиж, хийн дасгал хийх зэргээр чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлсэн байна. “Майдар сан” жуулчны баазад хоёр хоног зөвлөлдсөн Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Завхан аймгийн ахмадын төлөөлөгчдөд тус баазын “Хадын цагаан хоол”, архи дарс, тамхигүй цэвэр амгалан орчин Урд тамирын голын мэлтэлзсэн тунгалаг ус ихэд таалагдсан ажгуу. Зочид төлөөлөгчдөд аймгийн Иргэдийн Хурлын ажлын алба ЗДТГ, ГХБХБГ хүндэтгэл үзүүлж хүндэт өргөмжлөл, гарын бэлэг гардуулжээ. Зөвлөлгөөний сүүлчийн гурав хоногт сургалтынхаа хажуугаар зочид төлөөлөгчид “Хасу шивэрт” сувилалд шавар эмчилгээ хийлгэлээ. Энэ арга хэмжээг Архангай аймгийн ахмадын хорооны дарга Д.Самданмөнх гуайн санаачлан зохион байгуулсан байна.

Л.БУЛГАН (Архангай/)



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж