Хөвсгөлчүүд сахиусаа тахив

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Хөвсгөлчүүд сахиусаа тахив

Хөвсгөлийн сүсэгтэн олон Ахай бэйсийн хошууны шүтээн болсон “Хар морьт сахиус” ба “Та-ог Чойжил” сахиусаа саяхан тахиж идээ, будаагаа өргөн баясжээ. Мөрөнгийн Хүрээний “Хар морьт сахиус”-ыг дээр үеэс уламжлал болгон намрын эхэн сарын эхээр тахиж, хошуу нутгийн сүсэгтэн олныхоо ажил үйлс, амьдрал ахуйг даатган сүсэглэн тахиж, дээдэлж иржээ. Тус сахиус нь Хөвсгөлийн сүсэгтэн олны гол шүтээн ажээ. Мөрөнгийн Хүрээний Гандан даржаалан хийд нь сар бүрийн шинийн 2-нд Хар морьт сахиусны бага тахилгыг хийдэг бол намрын эхэн сарын шинийн 3-нд их тахилгаа ёсчлон тахидаг байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж