Өмнөговь аймгийн “Галакси” кинотаетрт Японы “Самрын үр” хэмээх хүүхдийн киноний нээлт болжээ. Киног “А5” төслийн хүрээнд бүтээсэн бөгөөд найруулагчаар Накахаши Микито ажиллан орчуулгыг Мураками Тэцүяа, “Шинэ монгол” дээд сургуулийн Японд суралцдаг оюутнуудтай хамтран хийжээ. Энэхүү кино нь бодит байдлаас сэдэвлэсэн түүхэн кино бөгөөд Кейко хэмээх сонсголын бэрхшээлтэй охины ээдрээт амьдралын тухай өгүүлдэг бөгөөд түүнд тулгарч буй гэр бүлийн болон нийгмийн асуудлын талаар сэтгэл хөдөлгөм өгүүлжээ. Мөн уг кинонд Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх “Самрын үр” байгууллага хэрхэн үүсэн байгуулагдсан тухай гардаг аж. Киноны найруулагч Накахаши Микитогийн хүүхэд нь сонсголын бэрхшээлтэй байсан нь энэ киног илүү их мэдэрч хийхэд нөлөөлсөн бөгөөд киног үзсэн хэн бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө чин сэтгэлээсээ туслахыг уриалсан сэдэвтэй болсон аж.
С.СУМЬЯА
/ӨМНӨГОВЬ/