Дорнод аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хянган” аймагтай хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. Энэ ажлын хүрээнд “Хянган” аймгаас тусгай тоноглол бүхий таван мотоцикль болон 30 орчим сая төгрөгийн техникийн хангалтийг аймгийн Цагдаагийн газарт үзүүлжээ. Мөн тус аймгийн Цагдаагийн газар 20 шинэ мотоциклийг үйл ажиллагаандаа ашиглахаар алба хаагчиддаа хүлээлгэн өгсөн байн. Үүний 15 мотоциклийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн 13 сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн алба гүйцэтгэгч нарт хүлээлгэн өгчээ. Мөн Чойбалсан хотын Хэрлэн сумын алслагдсан 3 багийн хэсгийн байцаагч, цагдаа нарын албаны хэрэгцээнд мотоциклоор хангах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Э.САР