Шинэ хичээлийн жилийн нээлтийн өмнөхөн Өмнөговь аймгийн ЕБС, цэцэрлэгийн багш нарын нэгдсэн бага хурал болжээ. Бага хурлаар шинэ хичээлийн жил эхлэхэд орон нутгийн зүгээс сургалтын материаллаг баазыг сайжруулж, зарим сургуулийн багш нарын амьдрах орчин нөхцлийг хангах тал дээр анхаарч ажиллаж буй талаар дурьджээ. Тодруулбал багш нарын орон сууц энэ 9 дүгээр сард багтан ашиглалтад орох ажээ. Түүнчлэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 175 хүүхдийн цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээжээ. 2012-2013 оны хичээлийн жилд Өмнөговь аймагт нийт 19 ЕБС-д 10мянга 800 хүүхэд суралцах аж. Харин 6 настай 1024 хүүхэд 1 дүгээр ангид эхлэн суралцахаар бүртгүүлжээ. Хувийн хэвшлийн 4, улсын 20, нийт 24 цэцэрлэгт 4000 хүүхэд хүмүүжих гэнэ.
Э.САР