Сирид 300 хүний цогцсоор зам барилаа

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Сирид 300 хүний цогцсоор зам барилаа

Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асадын тушаалаар өнгөрсөн бямба гаригт урьд хожид болж байгаагүй буюу нэг өдрийн дотор 300 хүнийг хоморголон устгасан дуулиант аллага болжээ. Тэдгээр хохирогч иргэд зөвхөн босогч эрчүүд бус хүүхэд эмэгтэйчүүд байсан юм. Цуст аллагын дараагаар халдлагад өртсөн Дараяа хотын айлууд, гудамж талбай, сүм хийд, хоргодох байрууд хүний цогцсоор дүүрсэн байжээ. Амь алдсан 300 гаруй хүний 150 орчим нь эсэргүүцэл илэрхийлэн цугларсан лалын  сүмд амь алдсан аж. Дараяа хот Сирийн нийслэл Дамаскус хоттой ойр оршдог жижиг хот  юм.

Олон улсын мэдээллийн агентлагуудын телевизийн сувгуудаар амь үрэгдсэн иргэдийн цогцсыг даавуунд боож зөөвөрлөж буй дүрс цацагдсанг нь ихээхэн шуугиан тарьж, олон улсын  анхаарлыг татах  халуун сэдэв болоод буй. Амиа алдагсдын хувьд иэхвчлэн  идэр насны залуус байсан  бөгөөд хүүхэд эмэгтэйчүүд ч байсан. Хүүхдээ тэвэрсэн эхчүүд болон гэртээ сууж байсан жаахан хүүхдүүдийг шууд толгой руу нь буудаж хайр найргүй хөнөөж буй бичлэг нь интернэтэд тавигдсан нь дэлхий нийтийг цочирдуулсан юм.

Цуст аллагын тухайд Сирийн гадаад хэргийн сайд Алистэйр Бурт “Дараяа хотын иргэдийн хоморголон устгасан энэ аймшигт аллага явагдсаныг мэдээд их  цочролд орсон. Энд болоод байгаа зах замбараагүй хядлагыг зогсооход олон улсын хүч нөлөө,  дуу хоолой хэрэгтэй байна” гэв.Мөн өнгөрөгч долоо хонгийн сүүлээр Сирийн дэд ерөнхийлөгч Фараок аль Шара Ираны төлөөлөгчтэй нийслэл Дамаскус хотноо уулзаж улс төрийн үймээн болон цаг үеийн асуудлаар ярилцсан байна.

Асадын  дараачийн тушаал…

Олон зуун хүний аминд хүрсэн ч жишим ч үгүй дараагийн даалгаварыг үүрэгдэж буй ерөнхийлөгч Асадын  дараачийн сэтгэл сэрд хийлгэм тушаал бол амь алдагсдын цогцсыг зайлуулах байв.

Гурван зуу гаруй хүнийг хайр найргүй устгаж орхисон дуудиан тасраагүй байхад дарангуйлагч Асадын гаргасан дараагийн тушаал мөн л олныг жихүүцүүлэв. Учир нь амь алдсан иргэдийн цоцсыг урт шуудуу ухаж булаад  дээрээс нь цардмал зам тавьж орхисон явдал юм. Энэхүү зам нь Даяара хотын зах орчмоор тавигдаж байгаа аж. Ойр  дотныхоо  хүмүүсийг цаг бусаар алдсан хүмүүст салах ёс  үйлдэх ч  завдал өгөлгүй даавуунд боож шуудууруу шидэж замын дор булж байгаа юм.

Дүрвэгсдийн цуваа үргэлжилсээр байна

Сири улсад мөргөлдөөн эхэлсэн цагаас буюу өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн  ойролцоогоор 450 гаруй хүний амь нас хохироод байгаа билээ. Харин сүүлийн 17 сарын дотор 20 мянга орчим хүн амь насаа алдсан юм. Халдлага, мөргөлдөөний гол талбар нь нийслэл Дамаскус болон Дараяа, Апполо хотууд болоод байна.

Асадын дарангуйллыг тэвчихээ больсон дүрвэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд  даваа гаригт гэхэд Сирээс Турк руу дүрвэж буй 2000 гаруй иргэд Туркийн хил дээр орогнолыг нь зөвшөөрөхийг хүсэн дараалал үүсгэн хүлээж байгаа юм. Турк улсруу одоогоор 80 гаруй мянган иргэн дүрвэн гарсан гэсэн мэдээлэл бий. Сирид хүчирхийлэл дарамт ихэссэн цагаас эхлэн  өдгөөг  хүртэл гадаад улсууд руу 200 мянга гаруй иргэн дүрэвсэн гэсэн статистик тооцоо гарчээ.

Асадыг унагаж  Сирид энх тайван тогтох хүртэл дүрвэгсдийн тоо цаашид ч  өсөх хандлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар Америк болон европ, хөрш орнуудруу хамгийн  ихээр дүрвэн гараад байгаа аж.

Э.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж