Пара жудо бөхийн 60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Ганбат, пара буудлагад Ц.Лхамсүрэн, байт харваанд Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хөнгөнатлетикт Ч.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөх юм.
Баг тамирчдыг паражүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Дариймаа, буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат нар дасгалжуулна. Баг тамирчдын эмчээр спортын анагаах ухааны албаны Н.Эрдэнэцэцэг ажиллах юм байна.
Ингээд тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулья.
Наймдугаар сарын 30
- Жудо бөх: 60 кг А.Мөнхбат
Наймдугаар сарын 31
- Жудо бөх: 90 кг ОУХМ Д.Ганбат
Наймдугаар сарын 31-Есдүгээр сарын 4
- Байт харваа: ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ
- Хийн гар бууны 10 м-ийн дасгал –Ц.Лхамсүрэн
Есдүгээр сарын 8
- Хөнгөн атлетик-Ч.Мөнх-Эрдэнэ (жад шидэлтийн төрөл)
Дашрамд дуулгахад, Монголын паралимпийн баг тамирчид 2000 онд Австралийн Сидней хотноо зохиогдсон XI наадмаас гараагаа эхэлсэн түүхтэй.
2004 онд Афин хотноо болсон XII наадамд хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн уралдаанд шагналт байр эзэлсэн бол “Бээжин-2008” XIII наадмаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав байт харваанд аваргалж, анхны медалийг авчирсан байна.