
Сүүлийн өдрүүдэд гадаад валютын ханш харьцангуй тогтворжиж, ам.долларын ханш 1400-гаас буугаад байна. Өнөөдөр өдрийн 12 цагийн байдлаар Хаанбанкинд ам.долларыг 1379 төгрөгөөр авч, 1389 төгрөгөөр худалдаалж байна. Харин евро 1725-1774 төгрөг, юань 200,8-203,8 төгрөг, рубль 44,5-46,5 төгрөг, иен 14,6-15,1 төгрөг, вонн 1,21-1,26 төгрөгийн үнэ ханштай байлаа. Найман шарга валют арилжааны төвийн хувьд ч Хаанбанктай ойролцоо ханшаар гадаад валютыг арилжиж байсан бөгөөд ойрын өдрүүдэд валютын нийлүүлэлт сайн байгаа учир ам.доллар “номонд орчихоод байна” гэж нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн ченж тайлбарлаж байна.
Д.Цэц