Наймдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө босогчдын эзэлсэн районуудад доод тал нь хоёр сөнөөгч онгоцоор цохилт хийжээ.
Зургаан давхар байшин нурж байгаа бичлэгийг “Reuters” агентлагийн сурвалжлагч нарт үзүүлсэн гэнэ. Сирийн эрх баригчид сурвалжлагч нарын энд ажиллахыг зөвшөөрөхгүй байгаагаас сөрөг хүчний мэдээллийг батлахад хүндрэлтэй байгаа гэнэ.
Үүний өмнө Дамаск хотод Засгийн газрын цэргийн нэг нисдэг тэргийг унагасан гэж сөрөг хүчний төлөөлөгч мэдээлсэн юм. Мөн өдрийн сүүл рүү Сирийн нийслэлийн төлөөх тулалдаанд 60 хүн үрэгдсэн гэх мэдээлэл гарчээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн үргэлжилж буй дайнд 25 мянга хүртэл хүн амь үрэгдээд байгаа тухай Сирийн болон Олон улсын хүний эрхийн байгууллагаас мэдээлж байна.