![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/3/c2a58555b00d66c9/2e3cb88e86473df1big.jpeg)
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд эхэлж Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг тус бүр хэлэлцэн шийдвэрлэх аж. Харин 14.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд болж Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.