Монголын соёлын сарыг өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаад нийслэл хотод маань Хятадын соёлын сар өнөөдрөөс эхлэн ирэх есдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлэх юм.
Соёлын сарын арга хэмжээний хүрээнд маргааш 19.00 цагт Соёлын төв өргөөнөө хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан ёслол хүндэтгэлийн тоглолт болно.
Мөн Соёлын төв өргөөнөө энэ сарын 31-нд 18.30-д Хятадын кино долоо хоногийн нээлт болох ба уг нээлтийн ёслолд Хятадын алдарт жүжигчин Жоу Вейг оролцох юм.
Түүнчлэн соёлын сарын хүрээнд Уран зургийн галерейд Улаан хадны түүх, соёлын олдворыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, ӨМӨЗО-ы соёлын өдрүүд давхар зохион байгуулагдах юм.