iPhone-ийн найдвартай хамгаалалт

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

iPhone-ийн найдвартай хамгаалалт

Өнөө үед бараг хүн болгон гар утас хэрэглэж байгаа ба тэдний дунд ухаалаг гар утасны хэрэглээ хурдацтай хөгжиж байна.

Үүнийг даган хүмүүс санамсаргүйгээр утсаа унагаж гэмтээх явдал ч ихэссээр байна.

G-Form таны iPhone-ийг найдвартай хамгаалах шилдэг хамгаалалтын гэрийг бүтээжээ.

Энэхүү гэрийн зохион бүтээгчид iPhone-ийг уг гэрт суурилуулан 1000 тохой өндрөөс унагаж туршсан ба туршилт ч амжилттай болсон байна.

Энэхүү гэр нь 10 өөр өнгөний сонголттой бөгөөд өвөрмөц дизайнтай аж.

Гэхдээ энэхүү гэр нь хөнгөн бөгөөд бат бөх материалаар хийгдсэн тул таны гар утсанд жин нэмэхгүй байх аж.

Та гар утсаа найдвартай хамгаалж, унагахаас санаа зовохгүй байхыг хүсвэл уг гэрийг 40 доллараар худалдан аваарай.

                                                                                                                                     Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж