И.Төгсөө үзэгчдийн таашаалд нийцсэн мисс болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

И.Төгсөө үзэгчдийн таашаалд нийцсэн мисс болжээ

“Монголын сайхан бүсгүй 2011” уралдааны ялагч И.Төгсөө саяхан Тува улсад болсон “Төв Азийн мисс” шалгаруулах уралдаанд шилдэг 14-т багтан амжилттай оролцон “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс” номинацийн эзэн болжээ.

ОХУ-ын Тува улс өөрийн орноо Ази тивийн төв цэг гэж үздэг. Тиймээс энэхүү уралдааныг уламжлал болгон эх орондоо тав дахь жилдээ хийжээ.

Уг уралдаанд дэлхийн таван орон, ОХУ-ын найман бүс нутгийн гоо бүсгүйчүүд оролцсон бөгөөд манай мисс И.Төгсөө эх орноо төлөөлөн ийнхүү амжилт үзүүлээд иржээ.

"Төв Азийн" миссийн шагналд эрдэнийн чулуун титэм, 10 мянган ам.доллар дагалддаг бөгөөд энэ жилийн миссээр Туваг төлөөлсөн оролцсон мисс Чечена Кыргыс титмийн эзэн болжээ.

Харин дэд миссээр Хакасын  мисс Ольга Аткнина, “Үндэсний хувцастай мисс” Казакстаны мисс Ботагоз Мугайленова, “Загвар өмсөгч мисс” Татарстаны мисс Ольга Гайдабура,  “Авьяаслаг мисс”-ээр Буриадын мисс Оюуна Нямцэрэнова,  “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс”-ээр Монголын мисс Идэрсайханы Төгсөө, “Эв найрамдлын мисс”-ээр Майя Джафарова нар тус тус шалгарчээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж