
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн ахалсан энэ Ажлын хэсэгт Ерөнхийлөгч, Засгийн газар, Сангийн яам, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн удирдах ажилтнууд багтсан байна. Ажлын хэсэг холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан 09 дүгээр сарын 6-ны өдөр Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.