“Мөрдөн байцаах ажлын чанар, үр дүнг үнэлэх, боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт онол, практикийн бага хурал өнөөдөр 09.00 цагт УЕПГ-т эхэлнэ. Энэхүү онол, практикийн хурлыг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах албанаас зохион байгуулж байгаа аж. Хуралд Улсын дээд шүүх, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас эхлээд хуулийн бүх байгууллага оролцож мөрдөн байцаах ажиллагаанд учирч буй саад бэрхшээл, түүнийг даван гарах гарцын талаар ярилцах юм байна.
Д.ЖАРГАЛ