![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
Ээлжит бус чуулганаар нэн даруй хэлэлцэх асуудлын нэг нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Мөн Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ”Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Шүүгчийн орон тоо тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 13 хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна.
Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газарт тус бүр даалгасан байна.