Оросын Бүгд найрамдах нам-ПАРНАС-ын дарга нарын нэг Борис Немцов ба “Эв нэгдэл” хөдөлгөөний идэвхтэн Леонид Мартынюкийн хамт бэлтгэсэн Оросын ерөнхийлөгчийн хөрөнгийн талаар шинэ илтгэл “Шилтгээнүүд”, “Нисэхийн парк (онгоцнууд ба нисдэг тэргүүд)”, “Дарвуулт онгоцнууд”, “Авто”, “Цагнууд” гэх зэрэг бүлгүүдээс бүрэлдсэн байна.
Илтгэлд бичсэнээр, Путины мэдэлд 20 орд харш, шилтгээн, өргөө байгаагийн ес нь түүний эрх барих хугацаанд босчээ. Харьцуулахад, АНУ ба ХБНГУ-ын тэргүүн нарын мэдэлд тус бүрт нь хоёр өргөө байдаг гэж Немцов, Мартынюк хоёр онцолсон байна.
Путины мэдэлд нийтдээ нэг тэрбум ам.долларын өртөгтэй 43 онгоц, 15 нисдэг тэрэгнээс бүрэлдсэн нисэхийн парк, гурван тэрбум ам.доллараар үнэлэгдэх дөрвөн хөлөг онгоцтой флот байгаа бөгөөд авто машин, цагны баялаг цуглуулгатай гэнэ.
Путин жилийн орлогоо дөрвөн сая рубль гэж мэдүүлэг өгч сонгогчдыг хуурч байна. Харин өөрөө Персийн булангийн орнуудын ван шиг баян тансаг нөхцөлд амьдарч байна хэмээн илтгэлийг зохиогчид бичжээ.
Өмнөх илтгэлүүдээс ялгаатай нь мэдээллийг гэрэл зургаар баяжуулж өгсөн гэнэ.
Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “КоммерсантЪ” сонинд ярихдаа ерөнхийлөгчийн хэрэглэж буй эд хөрөнгө нь бүгд улсын өмч гэсэн байна.