УИХ-ын өнөөдрийн чуулган завсарлалаа | News.MN

УИХ-ын өнөөдрийн чуулган завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын өнөөдрийн чуулган завсарлалаа

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар Төр, засгаас олон чухал бодлогын баримт бичиг гаргасан боловч түүний хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд л төдийлэн хүрэхгүй байгаагаас тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангах, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг оновчтой болгон эрчимжүүлэх шаардлагын үүднээс 2010-2021 онд хоёр үе шаттайгаар хэрэгжих Монгол мал хөтөлбөрийг боловсруулан хуралдаанд оруулжээ.  
УИХ-ын гишүүд уг хөтөлбөрийг дэмжиж байгаа бөгөөд санал дүгнэлттэй холбоотой асуулт хариултын дараа энэ төслийг хэлэлцсэн Байнгын хорооны хурлаас гарсан саналын зөрүүтэй асуудлаар санал хурааж, дэмжих санал 10-ийг, татгалзах санал нэгийг батлав. Үүний дараа хөтөлбөрийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ асуудлыг хэлэлцэж дуусаад УИХ-ын гишүүдээс ирсэн саналын дагуу чуулганы өнөөдрийн хуралдаан завсарлахаар боллоо.

Б.Энхмандах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-14 202.179.20.228

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж