92 сая юань худалдан авах санал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

92 сая юань худалдан авах санал ирүүлжээ

Монгол банк өнөөдөр /наймдугаар сарын 28/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлжээ. Монгол банкны зүгээс ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэхүү арилжааг явуулаагүй байна. Харин 92 сая юань худалдан авах арилжааны банкуудын саналыг 100 хувь биелүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гариггт зохион байгуулж, үнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж