“Ford” Хятадын зах зээлд хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

“Ford” Хятадын зах зээлд хүч үзнэ

Америкийн автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани ирэх 2014 он гэхэд БНХАУ-ийн зах зээл дээр тансаг зэрэглэлийн “Lincoln” машинаа худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Ингэснээр тус компани дотоодын болон  дэлхийн автомашины зах зээл дээрх өрсөлдөгчдөө гүйцэн түрүүлж, өсөн нэмэгдэж буй тансаг зэрэглэлийн машин хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах гэнэ.

Одоогийн байдлаар тус  компани автомашин үйлдвэрлэгч” General Motors” болон “Volkswagen” зэрэг өрсөлдөгч компаниудаас зарим талаараа хоцроод байгаа аж. “Ford Motor” компани “Lincoln” загварын машиныг БНХАУ-д худалдаанд гаргахын тулд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ нууцалж байгаа ч өмнө нь 2006 оноос хойш тус брэндийн автомашиныг худалдаанд гаргахын тулд ойролцоогоор таван тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа юм.

“Ford Motor” компаний зүгээс БНХАУ-ийн хэрэглэгчид машины үнийг чухалчлан үздэг тул хэрэглэгчдэд автомашинаа хүргэхийн тулд тус брэндийн машинаа аль болох хямд үнээр худалдах тал дээр анхаарах  гэнэ. 

Мөн тус компани “Lincoln” загварын тансаг зэрэглэлийн автомашинаа хоёр жилийн дотор БНХАУ-ийн зах зээл дээр гаргахын тулд Хятадын автомашин үйлдвэрлэдэг зарим компаниудтай хамтарч ажиллахаар болжээ. 

Энэ жил “Ford Motor” компани “MKZ” загварын суудлын машинаа загварыг нь шинэчлэн гаргахаар ажиллаж байгаа бөгөөд үүгээрээ тэд автомашин сонирхогч залуу хэрэглэгчдийг татахыг эрмэлзэж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж