”Tiger Translate-2012” наадмын ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

”Tiger Translate-2012” наадмын ялагч тодорлоо


TIGER TRANSLATE 2012 НААДМЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЖ
ЯЛАГЧДАА ТОДРУУЛЛАА

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Tiger Translate 2012 наадмын ялагчид 8 сарын 24-ны Баасан гаригийн үдэш болсон хаалтын ажиллагааны үеэр тодорлоо. Энэ жилийн наадам уламжлалт болон орчин үеийн гэсэн 2 төрлөөр зохион явагдсан ба орчин үеийн төрлөөр “Тооно” бүтээлээрээ Ж.Анунаран, уламжлалт төрлөөр “Хязгааргүйн хязгаар” бүтээлээрээ П. Батбаяр нар 1-р байранд шалгарч, Дубайд болох Tiger Translate дэлхийн наадамд оролцох эрхээ гардлаа. Наадмын 2-р байранд орчин үеийн төрлөөр Б.Тэмүүлэн “Цуврал”, уламжлалт төрлөөр Б.Тэлмэн “Домог” бүтээлүүдээрээ, 3-р байранд орчин үеийн төрлөөр П.Эрдэнэтулга “Наутилус”, уламжлалт төрлөөр уран бүтээлч Э.Сүндэрьяа “Улаанбаатарын үдэш” бүтээлээрээ тус тус шалгарлаа.

Энэ жилийн наадмын хувьд Үзэгчдийн таашаалд нийцсэн 2 бүтээлийг онлайн хэлбэрээр шалгаруулах байсан ба www.facebook.com/TigerMongolia хуудсанаа хамгийн их Like авснаар уран бүтээлч Бүртэ-Үжин, Оргил нар тодорсон.

Үдэшлэгийн үеэр Олон улсын Tiger Translate уралдаанаас шалгаран Улаанбаатар хотноо зохиогдож буй наадамд оролцож байгаа Австралийн уран бүтээлч  Matt Stewart, Филиппины уран бүтээлчид болох Bjornik ба Quiccs нартай манай авъяаслаг 6-н уран бүтээлч хамтран өөрсдийн авьяас онцлогыг харуулсан неон уран бүтээлээ үзэгчдийн өмнө туурьвиж, үзэгчдэд уламжлалт болон орчин үеийн урлагийн гайхамшигийг харууллаа.

Мөн Австралийн алдарт Австралийн алдарт “Slice and Dice” Ди-Жэй групп урилгаар оролцож, Монголын залууст өөрсдийн шилдэг сэтээ тоглосноос гадна неон гэрлийн гайхамшиг, 3D маппинг зэрэг их хотын залууст сонирхууштай үзүүлбэрүүд дэлгэн залуус маань орчин үеийн амьд урлаг, хөгжмийг хослуулсан нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.

Дэлхийн олон улс орны залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлж, хөгжүүлэх зорилготой уг уралдаан наадам Дэлхийн томоохон хотууд болох Нью Иорк, Лондон, Копенгаген, Берлин, Дублин, Веллингтонд зохион байгуулагдаж байсан ба энэ жил Tiger брэндийн 80-н жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод амжилттай зохион явагдаж өндөрлөлөө.


Ж.Анунаран, “Тооно” бүтээл

П. Батбаяр “Хязгааргүйн хязгаар” бүтээл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж