Залуу , сайхан харагдах талаар үнэн ба худал

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Залуу , сайхан харагдах талаар үнэн ба худал

    Энэ дэлхийн эмэгтэй болгон гоо сайхан харагдуулдаг гэх бүхий л аргыг туршиж үздэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Гэсэн ч тэр бүх арга үнэхээр үнэн гэж үү. Зурагтын дэлгэц, сонин сэтгүүлийн хуудаснаас тан руу ялдамхан мишээх царайлаг бүсгүй үнэхээр тэдгээр аргыг хэрэглээ болов уу. Эрдэмтдийн нотолж байгаагаар гоо сайхан харагдуулах “үлгэр” чамгүй их байдаг гэнэ.
Заримаас нь дор дурдъя.

    Залуу сайхан байхын тулд өдөрт таван аяга ус уудаг
Энэ бол хамгийн түгээмэл “үлгэр” юм. Дэлхийн сайхан бүсгүйн нэгд зүй ёсоор тооцогддог Синди Кроуфорд “Би өдөрт таван аяга ус уудаг” хэмээн инээмсэглэн ярихыг сонсоод маргааш өдрөөс нь л таван аяга ус уусан эсэхээ бүртгэж эхэлдэг. Энэ арга үнэхээр арьсны өнгийг сэргээдэг гэж итгэж байгаа бол та эндүүрсэн хэрэг шүү. Ус их уух нь бөөрийг цэвэршүүлдэг төдийгүй хоол идэх дуршлыг бууруулдаг. Гэсэн ч унтахынхаа өмнө ус их уувал өглөө та хөөнгө царайтай босч, нүүрэн дэх үрчлээсүүд бага зэрэг бүдгэрсэнийг та харах болно. Чухам үүнийг та залуу харагдаж байна гэж андуурч болох.
   
    Хуурай арьс эрт сударч үрчлээтдэг
Таны толинд харагдаж байгаа үрчлээсний 80 хувь нь нарны гэрлийн нөлөөнөөс үүсдэг. Харин 20 хувь нь нүүрний арьсны булчингийн сулралаас үүсдэг. Гэсэн ч хуурай чийггүй арьс арчилгаагүй, үрчлээстэй харагддаг тул аль болох чийгшүүлэгч тос хэрэглэж заншаарай.
   
    Нарны гэрлийн үйлчлэлийн эсрэг тос хэрэглэхэд оройтсон
Энэ бол маш ташаа бодол. Нарны гэрлийн үйлчлэлийн эсрэг тосыг хэрэглэж эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Нарны гэрэл нь хүний нүүрний арьсаанд маш хортой нөлөө үзүллдэг. Гэсэн ч ямар ч хүн үүнээс сэргийлж чадна. Тэр бүү хэл сайн хамгаалж чадсан арьс нөхөн төлждөг. Гэхдээ энэ нь өөрөө нөхөн төлөгдөхгүй нь мэдээж. Сайн арчилж чадвал хэдэн жилийн дараа арьс сэргэнэ. Энэ дашрамд хэлэхэд бага зэргийн үүлтэй байсан ч нарны хэт ягаан туяаны 80 нэрвэрч чаддаг аж. Аз болоход сүүлийн үеийн шингэн энгэсэгүүд бүгд нарны гэрлээс хамгаалсан SPF бодистой байдаг болжээ.

    Салаалсан үсийг сэргээж болно
Яг үнэндээ бол салаалсан үсийг тайрахаас өөр ямар ч арга байхгүй. Зарим нэг үсний шампунь, бальзам дараагийн угаалт хүртэл салаалсан үзүүрийг харагдуулахгүй байж чадах ч найдлага бага. Ер нь бол үс салаалах нь үсээ ойр ойр угаах, хими хийлгэх, мөн их самнаснаас үүддэг гэнэ.
Массаж нь үс уналтаас сэргийлнэ
Одоогоор үүнийг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч тайлбар гараагүй байна. Массаж сайн гэж боддог хүмүүсийн тайлбарлаж байгаагаар массаж хийхэд үсний уг тэжээгддэг аж. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар толгойн массаж зөвхөн стресс тайлах л нөлөөтэй.

    Арьсны томорсон нүхийг багасгаж болох уу?
Яг үнэндээ бол арьс нүх том жижиг байх нь таны эцэг эхийн арьс ямар байснаас хамаардаг. Гоо сайхны бараа үйлдвэрлэгч компаниуд “манай энэ бүтээгдэхүүнийг та тогтмол хэрэглэснээр арьсны томорсон нүх агшина” гэж сурталчилж жилдээ хэдэн сая ам.долларын ашиг олдог. Үнэндээ арьснаас ялгарах тос болон янз бүрийн нянгаар бохирдсон учраас нүх нь томорсон харагддаг. Томорсон нүхийг агшаах төгс бүтээгдэхүүн байхгүй ч найрлагандаа Retin-A-тай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.
Чийгшүүлэгч тосыг бүх эмэгтэйчүүд түрхэх хэрэгтэй
“Мэдээж хэрэг, чийгээр дутагдаагүй арьс толигор байж, арьсны хөгшрөлтийг зогсооно” гэж гоо сайхны зөвлөгөө өгөгч хүн бүр хэлдэг. Үүнд итгэсэн эмэгтэйчүүд чийгшүүлэгч тосонд мөнгө хайрладаггүй. Гэтэл үнэн хэрэг дээрээ чийгшүүлэгч тос нь дараах шинж тэмдэг илэрсэн үед л хэрэгтэй. Тухайлбал, арьс улайсан, эсвэл хуурайшин загатнаж байгаа бол. Ийм үед нэмэлт тэжээлийн бодис бүхий чийгшүүлэгч тос шиг хэрэгтэй зүйл үгүй.

    Нэг удаа арьс татуулах мэс ажилбар хийлгэсэн бол дараа дахин хийлгэх хэрэгтэй юу?
Дуучин Шер өөрийн залуу сайхан харагддаг нууцыг гоо сайхны мэс засалд хэдэн шилтгээн барих мөнгө зарцуулсан учраас хэмээн тайлбарладаг. Тэгвэл залуу сайхан харагдахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй болох нь ээ. Мэдээж арьс татуулах мэс засал хийлгэсэн эмэгтэй өмнөхөөс өөр харагдах нь ойлгомжтой. Гэсэн ч ямар ч мэс ажилбар хүний хөгшрөх байгалийн явцыг зогсоож чадахгүй. Шинжлэх ухаан ч үүнийг шийдэх эм, бүтээгдэхүүн гаргаж авч чадаагүй л байна. Тиймээс үнэхээр үргэлжийн залуу харагдах хүсэлтэй төдийгүй мөнгөтэй бол та хэдэн ч удаа нүүрэндээ мэс хүргүүлж болно.

    Ердийн саван арьсыг хуурайшуулдаг
“Та нэг гараа ердийн савангаар, нөгөө гараа бие угаагч шингэнээр угаагаад үз, ялгааг нь мэдэрч байна уу” гэсэн реклам саяхныг хүртэл явдаг байлаа. Ер нь уламжлалт ердийн савангийн найрлагыг аваад үзэхэд амьтны болоод ургамлын тосыг хольж хийдэг учраас pH нь өндөр байдаг. Тиймээс гарын арьсыг, тэр тусмаа нас хэвийж яваа хүмүүсийн арьсыг хурдан хуурайшуулдаг юм. Харин опоо үед савангийн найрлага ихээхэн өөрчлөгдсөнийг хэлэх хэрэгтэй. Арьсыг чийгшүүлэгч бодис агуулаагүй саван үйлдвэрлэхээ больжээ.

    Хөлс дарагчийг хэрэглэснээр хорт хавдар үүснэ
Сүүлийн үед ийм яриа их тархах болжээ. Гэсэн ч хөлс дарагч, хорт хавдар хоёрын харилцан хамааралтай тухай ямар нэг нотолгоотой зүйл алга байна.

    Хөлний үсийг хусвал илүү өтгөн ургана
Энэ бол худал. Эцэг эхээс авсан генээр чамд хэчнээн ширхэг үс хаана ургахаар уламжлагдсан байна, төдий хэмжээний үс ургадаг газраа ургана.
Хуслаа гээд илүү өтгөн ургахгүй.

    Нэг фирмийн бүтээгдэхүүнийг цогцоор хэрэглэх хэрэгтэй
Энэ бол гоо сайхны бараа үйлдвэрлэгч тухайн компанийн ээлжит заль.

    Нийгэм судлаач Вульф “бүх зүйлд гоо сайхан харагдах сохор хүсэл буруутай” гэсэн сонирхолтой онол дэвшүүлсэн байдаг. “Сайхан харагдах хүсэл нь эмэгтэйг хүслийнх боол болгосон байдаг. Гоо сайхан харагдвал ажилдаа амжилт гаргана гэдэгт тэд итгэсэн байдаг. Энэ хүсэл нь эмэгтэйн эрх чөлөөг боогдуулж, өөрийгөө үзэн ядахад хүргэдэг. Тиймээс энэ хүслээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй” гэж Вульф үзсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж