-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Сагсан бөмбөгтэй амьдралаа холбон хэдэн жил шүүгч хийж байгаа вэ?
-Би шүүгчээр 26 жил ажиллаж байна. Өмнө нь ч гэсэн би бусад шүүгч нарын адил талбайн шүүгчээр ажлын гараагаа эхлүүлж байсан. Дараа нь шүүгч нарын ахлагч болсон. Одоо би өөрийнхөө улсдаа олон улсын шүүгч хэрхэн болох тал дээр зөвлөгч хийж байгаа. Энэ удаагийн тэмцээнд ерөнхий шүүгчээр ажиллаж байна. GBA-ын дарга, FBA-ын гишүүн, олон улсын шүүгч, Оманы сагсан бөмбөгийн холбооны гишүүнээр тус тус ажилладаг.
-Монголд анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай хийж дуусгалаа. Тэмцээний зохион байгуулалт ямар байв?
-Зохион байгуулалтын хувьд маш сайн байсан би өөрийн зүгээс топ гэсэн үнэлгээг өгмөөр байна. Зохион байгуулалтын багт ажилласан хүмүүсийн хувьд дээд албанаасаа эхлээд техникийн туслах ажилтангууд хүртлээ өөрсдийн дааж авсан ажлаа маш үнэнчээр, сайн хийсэн. Сэтгэл маш өндөр байна.
-Энэ удаагийн тэмцээнд ямар шүүгч нар ажилласан бэ? Шүүгчдийн хэрхэн сонгож авдаг бэ?
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн сагсан бөмбөгийн холбооноос нийт 30 шүүгч ажиллах байснаас 27 шүүгч ирж шүүлээ. Бид шүүгчдийгээ тэмцээнд оролцохоос нь өмнө тодорхой шүүлт явуулан шалгаруулж авчирдаг. Тиймээс шүүгчдийн тэмцээн шүүх явц бол маш сайн байгаа. Мөн хөндлөнгийн шүүгч нар ч гэсэн үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Азийн сагсан бөмбөгийн холбоонд монгол шүүгч ажиллаасай хэмээн би үнэхээр хүсч байна.
-Тэмцээний явцад монголын сагсан бөмбөгийн шүүгч нартай уулзав уу? Манай шүүгч нар FBA-д элсэх боломж хэр нээлттэй байдаг бол?
-Би монголын шүүгч нарыг асууж сурсан л даа. Тэмцээний явцад ерөнхий статистик дээр ажилласан эмэгтэй шүүгч нарт Ираны шүүгч сургалт явуулсан байгаа. Харин ганц эрэгтэй шүүгч л ирсэн. Бусад эрэгтэй шүүгч нар нь хаачсан юм бол оо гэж гайхсан шүү. Хэрвээ үнэхээр Азийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичигтэй яриад бидний туслалцааг авахыг хүсвэл монгол шүүгч нарыг чадварыг нь илүү өсгөх тал дээр хамтран ажиллаж болно. Бид танай шүүгч нар хэрхэн тэмцээн шүүх видео хичээл, сургалт явуулахад зуун хувь бэлэн байгаа. Миний бодлоор FBA-гаас хичээл заадаг багш нараас гадна монголд сургагч багш нар маш их хэрэгтэй байна. Олон улсын сургагч багш нар ирэхээрээ энгийн шатанд сургалт явуулан, видео хичээлийг заадаг. Хэрвээ монголын сагсан бөмбөгийн холбооноос санаачлага гарган сургагч багш нарыг илүүтэй бэлтгэвэл тэд энгийн зүйлээс илүү техник талдаа талбай дээр хэрхэн шүүгч нар байраа эзлэн ажиллах, үлээх, стандартаар яаж тэмцээнийг шүүх вэ гэдийг заах болно. Хэрвээ үүнийг л хангаад өгвөл ойрын таван жилд монголоос ирээдүйтэй олон шүүгч төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.
-Монголын баг анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Манай багийн тухай ямар сэтгэгдэлтэй байна?
-Миний бодлоор монголын баг тамирчид өөрсдийн төвшиндөө маш сайн тоглож чадсан. Миний ажиглаж, харсанаар танай багт хэд хэдэн чадвартай тоглогчид байна. Хэрвээ цаашдаа танай сагсан бөмбөгийн холбоо эдгээр залууст анхаарлаа сайн хандуулах ажиллах юм бол зургаа долоон жилийн дараа монголын баг илүү сайн ажилт үзүүлэх бүрэн боломжтой. Монголын багийн тоглолсон Азийн бүс бол маш хүчтэй бүс байсан. Монголын тамирчдын давуу тал нь энэхүү тэмцээнийг зохион байгуулсан явдал байлаа. Яагаад гэвэл тэд бусад багийн тамирчдаа харан төвшинийг нь ч гэсэн харж ажиллах бүрэн боломжтой байлаа. Одоогоо танай багт сул тал гэх зүйл алга. Учир нь сул тал байсан бол тэд цаашид тоглож чадахгүй зогсох байсан. Оргил өөд байнга тэмүүлж байгаа нь тэдний давуу тал юм.
-Энэ жил оролцсон багуудын чадал чансааг тодорхойлвол?
-Тэмцээний хувьд зарим багуудын чадвар маш өндөр БНХАУ, БНСУ, Ираны баг гэх мэт байхад зарим баг маш хангалтгүй тоглолт үзүүлсэн. Гэхдээ энэ тэмцээний нэг онцлог бол багуудын тамирчид 18-аас доош насныхан. Тиймээс тэд заримдаа огцом өндөр, заримдаа маш муу тоглолтыг үзүүлдэг. Үндсэндээ нэг тоглолтоос, нөгөө тоглолтын хооронд байнга өөрчлөгдөж, хувирч байдаг. Өнөөдөр маш сайн тоглолоо гэхэд маргааш нь алдах ч юм уу.
-Ирээдүйн NBA-ын тамирчид эндээс төрдөг гэдэг шүү дээ?
-Тэд залуу хүмүүс учраас мэдээж ирээдүйн дэлхийн аварга, сагсан бөмбөгийн одууд байгаа. Гэхдээ энэ бүх зүйл тухайн улс орных нь сагсан бөмбөгийн холбоо тоглолгчдоо хэр их хөгжүүлж, сайжруулах тал дээр авч байгаа арга хэмжээнээс л шалтгаална.