Харин энэ хооронд Samsung нэгэн шинэ фото камераа худалдаанд гаргахаар зэхэж байгаагаа өнөөдөр мэдэгджээ. Samsung-аас энэхүү шинэ камерийнхаа үнэ өртгийн талаар одоогийн байдлаар тодорхой мэдээлээгүй байгаа юм байна. Samsung компани андройд үйлдлийн системтэй, 16 MP бүхий уг дижитал камераа GSM Arena вэб сайтад байрлуулсан байна.
4.8 инчийн нимгэн дэлгэц бүхий уг камер нь Galaxy S-3ийн үйлдлийн системийг агуулсан бөгөөд интернэтээр аялах, видео үзэхээс эхлээд бусад програмуудыг ч мөн агуулснаараа онцлог юм байна. Гэсэн хэдий ч андройд фото камер бүтээсэн анхны тохиолдол нь Samsung биш юм. Учир нь дижитал, фото камерийн зах зээлд дээгүүрт ордог Никон компани мөн өөрийн андройд камер бүтээснээ зарласан байна. Никоны энэхүү фото камер нь мөн Google –ийн андройд үйлдлийн системийг агуулах бөгөөд WiFi холболтоор бусад сайтуудад ачаалдгаараа онцлог аж.