Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд археологийн үнэт бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна. Үзэсгэлэн есдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд урд өмнө нь дэлгэгдэж байгаагүй үнэт олдворууд гэдгээрээ онцлог ажээ. Тухайлбал, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орноос олдсон чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, эртний хүний чулуужсан яс, гоёл чимэглэлийн эдлэлийг сонирхуулах гэнэ.
У.БОЛОР