Саймон Коуэлл гэр чиргүүл худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Саймон Коуэлл гэр чиргүүл худалдан авчээ

Америкийн телевизийн “X Factor” шоуны шүүгч, продюсер Саймон Коуэлл хоёр сая ам.доллараар 112 м.кв талбайтай, хоёр давхар тансаг зэрэглэлийн чиргүүлэн гэр худалдан авчээ. Сүүлийн үед Саймон Коуэлл уг чиргүүлэн гэртээ ихэнхи цагаа өнгөрөөж,  АНУ болон Их Британий хооронд аялах болжээ. Түүний энэхүү тансаг чиргүүлэн гэр нь хоёр унтлагийн өрөө болон хоёр угаалгын өрөөтэй бөгөөд гал тогоо нь Италийн интоорын модоор хийсэн тавилгаар тоноглогдсон байна. Мөн энэ чиргүүлэн гэр нь 9000 ам.долларын үнэтэй гантиг чулуун шал болон арьсан дээвэртэй аж. Цаашлаад уг тансаг чиргүүлэн гэрт кино үзэх 100 инчийн дэлгэц бүхий өрөө,  албан хэрэг явуулдаг өрөө, бүх зүйлс нь боржин чулуугаар хийгдсэн угаалгын өрөө болон нүүр будгийн өрөө хүртэл байдаг байна. Түүний уг тансаг чиргүүлэн гэр нь 22 дугуйтай, 30 тоннын даацтай юм. Тиймээс Саймон Коуэлл энэхүү тансаг гэртээ туслахууд болон найзууд гэх мэт 30 орчим хүнийг урих боломжтой аж. Мөн түүний энэ чамин чиргүүлд түүнд  ямар нэгэн эмнэлэгийн тусламж хэрэгтэй болвол ашиглагдах 150 мянган ам.долларын үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад түүний  энэ чиргүүлд байдаг шиг ийм эмнэлэгийн тоног төхөөрөмж дэлхийд тийм ч олон байхгүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн онгоцонд нэг байдаг байна.

Б.Анхтуяа








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж