
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ирэх амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 1-3-нд Замын-Үүд суманд очиж ажиллахаар болжээ. Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэхээр болж Засгийн газрын бие төлөөлөгч томилон ажиллуулсан нь ч бий. Гэвч зөвхөн Замын-Үүдийн чөлөөт бүсээр зогсохгүй хойд хөрштэй хил залгах Алтанбулагийн чөлөөт бүс ч өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хөгжиж чадалгүй өнөөдрийг хүргэсэн юм. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төв зам болж буй Замын-Үүд сумын төмөр зам болон чөлөөт бүсийн ажил байдалтай биечлэн танилцахаар болжээ.
Г.ДАРЬ