Улсын харцага Ц.Содномдорж түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Улсын харцага Ц.Содномдорж түрүүлэв

Наймдугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн "Монполимет" группийн 20 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан тус суманд боллоо.

Ойн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, улсын начин Ж.Отгонбаяр, Б.Батмөнх, А.Батмөнх нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Хангарьд спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Ажнай группийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Сүлд спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Инержи ресурс компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Алтай констракшны бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар шалгаран үлдэв.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж