Сербид олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Сербид олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Сербийн албаныхан баруун өмнөд нутгийн Миоковчи, Горна Горевница болон Чачак зэрэг хот, тосгонуудын олон мянган иргэдийг ойн түймрийн улмаас нүүлгэн шилжүүлсэн байна.

Балканы хойгийн баруун хэсэгт гарсан ойн түймрийн гал аль хэдийнэ Чачак хотын уул толгодуудад хүрсэн бөгөөд хэдэн айлын байшин түймрийн галд шатжээ.

Сербийн Чачак болон “Тара” үндэсний дархан цаазат газар нь аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд түймэрт ихэнхи хэсэг нь сүйдээд байгаа аж. Сербийн албаныхан галыг унтраахаар ОХУ-аас 12 тоннын багтаамжтай, “Бе-200” онгоц авчирсан бөгөөд уг түймрийг унтраахаар хоёр өдөр ажиллаж байгаа юм байна. Мөн өнөөдөр Сербийн олон сүмд бороо оруулж, түймрийг унтраахыг хүссэн олон мянган хүний залбирал болжээ. Энэхүү ойн түймэр нь мөн Сербитэй хөрш залгаа Босни улсын зүүн хэсгийн Братунак хотод хүрсэн бөгөөд түймрийн дүрэлзсэн галыг унтраахаар гал сөнөөгчид нисдэг тэргээр ажиллажээ. Балканы хойгийн баруун хэсэгт агаарын дулаан Цельсийн 40 хэм хүрэх нь элбэг байдаг тул ойн түймэр ихээр гардаг байна. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж