Австрали зураачдын үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Австрали зураачдын үзэсгэлэн гарна

Австрали Монголын дипломат харилцаа тогтосны 40 жилийн ойг тохиолдуулан “Formal Intensity” Австралийн тэргүүлэгч контемпорари зураачдын “Өнөөгийн Австралийн урлаг” үзэсгэлэнг “Цагаандариум” музейд зохион байгуулах гэж байна.

Ирэх есдүгээр сарын 1-нээс дэлгэгдэх уг үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүд нь зураачдын хувийн болон гүн ухааны үзэл санааг илэрхийлсэн хийсвэрлэл буюу абстракшн, өнгө давтамж болон бусад зүй ёсны чанаруудыг ашигласан бүтээлүүд аж.
Дүрс бичлэг, уран баримал, гэрэл зураг, хар зургуудаас бүрдсэн эдгээр ажлууд нь ертөнцийн гоо зүйн чанаруудыг хэрэглэн судалгаа шинжилгээний шинэ орон зайг илүүтэй илрүүлэхийг зорьжээ.

Үзэсгэлэнгийн нээлт ирэх есдүгээр сарын 2-нд 17.00 цагт болох ба тус өдөр 16.00 цагт тус үзэсгэлэнд оролцож буй зураач Энди Бэст, Сэлли-Энн Роулэнд нар лекц унших юм байна.

Үзэсгэлэнд зураач Рэбэкка Боуманн, Энди Бэст, Аннабэл Диксон, Алэкс Гавронски, Лили Хиббэрд, Вив Миллер,  Сэлли-Энн Роулэнд, Жэмма Смит нарын бүтээл олны хүртээл болох ба зураач Лили Хиббэрд ирэх есдүгээр сарын 8-нд 14.00-15.00 цагт олон нийтэд зориулан лекцээ сонирхуулах нь ээ.

Мөн уг үзэсгэлэнгийн хүрээнд "Миний гэрт имж" болон Австрал дахь аравдугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн зурж бүтээсэн зургийн үзэсгэлэн тус тус олны хүртээл болох ба өнөөгийн Австралийн урлагийг ирэх есдүгээр сарын 15-н хүртэл дэлгэн харуулах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж