Мишель Обама ’Dr. Oz Show’-нд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Мишель Обама ’Dr. Oz Show’-нд оролцоно

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Америкийн телевизийн "Dr. Oz Show" -нд оролцох гэнэ. Тэрбээр уг шоунд өөрийн санаачлан хэрэгжүүлж буй Let"s Move!" компанит ажил  болон залуусын фитнесийн хөтөлбөрийнхөө талаар ярих юм байна.

Уг шоуг Мехмет Оз хөтөлдөг бөгөөд шоу есдүгээр сарын 14-нд Америкийн үндэсний телевизээр гарах аж. "Dr. Oz Show" нь амралтын өдрөөр үзэгчдэд хүрдэг бөгөөд дараагийн цуврал нь ирэх сараас эхлэх юм байна. Мишель Обама мөн ирэх сарын 17-нд CBS  телевизийн "Rachael Ray"шоунд оролцож, эрүүл мэнд болон галбираа хадгалах талаар ярилцах гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж