Түвдийн хоёр лам зулын гол болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Түвдийн хоёр лам зулын гол болжээ

НҮБ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Хятадын Сычуань мужид Түвдийн 18 настай хоёр лам өөрсдийгөө шатааж зулын гол болжээ.

Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн хөдөлгөөнийхний мэдээлснээр өөрсдийгөө зулын гол болгосон лам нар 18 настай Ловсан Галсан, Дамчойк нар байжээ.

Түвдийн Хүний эрхийг хамгаалах Лондон дахь төвөөс мэдээлснээр 2009 оноос хойш нийтдээ 51 лам өөрсдийгөө зулын гол болгоод байгаа аж. Гэрчүүдийн мэдээлснээр  өөрсдийгөө ийнхүү егүүтгэсэн лам нарын цогцсыг Сычуань мужийн цагдаа нар хэргийн газраас авч явсан байна. Тэд Сычуань мужийн Кирти хийдийн лам нар байсан аж.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж