“Оддын дайн”-ны ангиуд 3D болно

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

“Оддын дайн”-ны ангиуд 3D болно

Өнгөрсөн хоёрдугаар сард “Fox” кино компани “Оддын дайн” киноны нэгдүгээр анги "The Phantom Menace"-ийг 3D болгон үзэгчдэд хүргэсэн билээ. Харин ирэх 2013 оны намар дараагийн хоёр, гуравдугаар ангиудыг 3D болгон үзэгчдэд хүргэх гэж байгаа тухай тус киноны найруулагч Жорж Лукас мэдэгджээ. Ирэх оны есдүгээр сарын 20-нд Оддын дайн киноны хоёрдугаар анги " Attack of the Clones” нь нээлтээ хийх бол дараа сарын 11-нд гуравдугаар анги "Revenge of the Sith"  нь үзэгчдэд хүрэх гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Оддын дайн”-ы эхний анги "The Phantom Menace" нь дэлхийн зах зээл дээрээс нийт 102 сая ам.долларын ашиг орлого цуглуулсан бөгөөд тус киног 3D хувилбарт шилжүүлэхэд өмнө хийснээс хэд дахин бага мөнгө зарцуулсан байна. Мөн “Оддын дайн” киноны багийнхан эхний гурван ангийг 3D хувилбараар дахин үзэгдэд хүргэснийхээ дараа дараагийн гурван ангийг ч бас 3D болгохоор төлөвлөжээ. Энэхүү киноны 3D хувилбарууд нь эх хувиасаа илүү их ашиг олох төлөвтэй байгаа бөгөөд киног бүтээгчид үүнд их найдлага тавьж буй аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж