Сомалид сурагчид дэлбэрэлтэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Сомалид сурагчид дэлбэрэлтэд өртжээ

Сомалигийн Балад хотын нэгэн сургуулийн тоглоомын талбайд бөмбөг дэлбэрсэн аймшигт хэрэг өчигдөр болжээ. Үүний улмаас таваас арван насны зургаан сурагч нас барж, дөрвөн сурагч гэмтэж, шархатсан байна. Уг хэрэг өглөө сургуулийн хичээл эхлэх үеэр болжээ. Одоогоор албаныхан энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа юм байна. Тус хотыг сүүлийн үед лалын “аль-Шабаб” зэвсэгт бүлэглэл хяналтдаа аваад байгаа бөгөөд нийслэл Могадишогоос 30 км-ийн зайтай байрладаг аж. Тус бүлэглэл нь одоо болтол Сомалигийн төв болон зүүн хэсгийг хяналтдаа байлгаж буй аль-Кайда бүлэглэлд нэгдсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж