Нийгмийн хамгааллын салбарт туршлага судална

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Нийгмийн хамгааллын салбарт туршлага судална

Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн хамгааллын хамралтыг өргөтгөх нь” сэдэвт олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэхүү хуралд Олон улсын нийгмийн хамгааллын нийгэмлэг, Япон, БНСУ, БНХАУ-ын салбарын төлөөлөгчдөөс гадна ДЭМБ, НҮБ, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг Монгол Улсад суугаа олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцох ажээ. Хурлын ач холбогдлыг олон улсын нийгмийн хамгааллын салбарын чиг хандлагыг судлах, харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах нь зорилготой болох тухай албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж