БНХАУ-ын соёлын сарыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-нөөс ирэх есдүгээр сарын 28-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Соёлын сарын нээлт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд хоёр орны уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтоор эхэлнэ. Уг арга хэмжээний хүрээнд ирэх есдүгээр сарын 9-13-ны өдөр Улаан хадны түүх, соёлын олдворыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм. Соёлын сарын хүрээнд Хятадын нэрт жүжигчин Жао Вей манай улсад зочлох юм байна. Түүнийг Монголын үзэгчид “Хуан Жу Гэг” киноны дүрсгүй гүнжийн дүрээр таних билээ. Хятадын кино долоо хоногийн нээлт энэ сарын 31-нд 18.00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм байна.
Мөн соёлын сарын хүрээнд Хятадын уран бүтээлчид үзэсгэлэн, тоглолт хийн өөрийн соёлыг Монголд сурталчлах нь ээ. Түүнчлэн энэ үеэр ӨМӨЗО-ны соёлын өдрүүд давхар болох юм байна.
А.ЗУЛ