ХААН Банкны тооцооны төвийн тоо нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

ХААН Банкны тооцооны төвийн тоо нэмэгдлээ

Монгол улсын шилдэг банк ХААН Банк 100 хувь онлайн сүлжээнд холбогдсон 500 гаруй салбар нэгж, 4000 гаруй ажиллагсадаараа дамжуулан Монгол орон даяар 1.8 сая харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээ хүргэн ажилладаг үндэсний тэргүүлэгч арилжааны банк юм.

Банк үйлчилгээний байгууллагын хувьд харилцагчидаа нэн тэргүүнд тавьж, тэдэнд хамгийн найдвартай, цогц  үйлчилгээг тогтмол хүргэх нь чухал байдаг. Тиймээс ХААН Банк түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, харилцагчийн үйлчилгээгээ өндөр түвшинд байлгахыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Үргэлж шинэ, шинэлэг бүхнийг санаачлан хэрэгжүүлдэг ХААН Банк Монголын банк санхүүгийн салбарт анх удаа санхүүгийн үйлчилгээнээс гадна даатгалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй анхны банк болж даатгалын зуучлалын үйл ажиллагаагаа эхэлж байгаа энэ цагтай давхцан тооцооны тєвийн тоогоо  нэмлээ. ХААН Банкны шинэ тооцооны төв хүн ам олноор тєвлєрсєн нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянмонгол хороололд өнөөдөр нээлтээ хийж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тухайн хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол, Дүнжингарав, Кристал таун хорооллууд байрладаг бөгөөд шинээр Их Монгол хороолол баригдаж байгаа юм. Энэ орчимд баригдаж байгаа орон сууцнууд бүгд ашиглалтанд орсноор 12.000 орчим хүн амтай болно гэсэн судалгааг ч гаргажээ. Түүнчлэн 50 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг нь оршин суугчид, компаниудыг  банк, санхүүгийн үйлчилгээгээр хангах, банкны бүхий л тєрлийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ач холбогдолтой болж байгаа аж.   

Баянмонгол тооцооны төв нь Даваагаас Баасан гарагуудад 10.00-19.00 цагийн хооронд харилцагчдад үйлчлэх болсон нь тухайн хорооллын оршин суугчдын дунд явуулсан судалгааны үр дүнд тулгуурлан гаргасан цагийн хуваарь юм байна. Баянмонгол тооцооны тєв нь зээлийн болоод хадгаламж, харилцах, цахим банкны бүх үйлчилгээг харилцагчдадаа үзүүлнэ. ХААН Банкны шинээр гаргаж байгаа И-Биллингийн  үйлчилгээг ч тун удахгүй нэвтрүүлэх тул Баянмонголчууд хэрэглээний төлбөр болох орон сууц, цахилгаан, СӨХ, Кабелийн телевиз, интернэтийн тєлбєрєє хялбараар тєлж ажлаа хєнгєвчлєх боломжтой болох нь.

ХААН Банк АТМ-ын тоогоороо салбартаа тэргүүлэгч төдийгүй нийт системийн 70 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ утгаараа шинээр нээгдэж буй Баянмонгол тооцооны тєвд тун удахгүй 24 цагийн АТМ-ыг байрлуулахаар төлөвлөж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж