Францын нэрт дуучин, жүжигчин Жонни Холлидей өчигдөр буюу даваа гаригт уушгины өвчний улмаас эмнэлэгт хэвтжээ. Өдгөө 69 настай Холлидей Францын Паунт-а-Питр хотын эмнэлэгт архаг бронхит гэсэн оноштойгоор ирсэн байна. Нэрт дуучны биеийн байдал одоогоор сайн байгаа хэмээн тус эмнэлгийн дарга мэдээлжээ. Эмч нарын мэдээлснээр тэр урьд нь ч бас зүрх нь гэнэт муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм байна. Жонни Холлидейг зөвхөн Европод төдийгүй дэлхий даяар чадварлаг дуучин, сайн хөгжмийн зохиолч гэдгээр нь олон түмэн анддаггүй билээ. Дашрамд дурдахад Францын экс ерөнхийлөгч Николи Саркози түүний хамгийн ойр дотны шүтэн бишрэгчдийнх нь нэг гэнэ.
Э.АНХТУЯА